01.26

Амьтан асрахуй


"Алтайн нүүдэлчид"ТББ 2013 оноос эхлэн цаг агаарын хүнд үед Алтайн өндөр уулын амьтдад зориулан өвс тэжээл, давс, хужир тавьж заншаад байна.  

Ховд аймгийн зарим сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй тул "Алтайн нүүдэлчид" ТББ-аас Мөст, Цэцэг сумдын ЗДТГ, Байгаль хамгаалагч, Байгаль орчны улсын байцаагчид, нөхөрлөлийн гишүүд, МУНБЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран ан агнуурын бүс нутагт 2017 оны 01 сарын 08-09-ний өдрүүдэд зэрлэг амьтдыг хэрхэн хамгаалах, тэдгээрийг цаг агаарын хүндрэлийг эсрдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор биотехникийн арга хэмжээ авч, автомат камер байршууллаа.

Тус ТББ нь 2013 оноос хойш Мөст, Цэцэг, Дуут сумдын болон МУНБЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран жил бүрийн 1, 2-р саруудад тусгай хамгаалалттай газар, тусгай хамгаалалттай газрын орчны бүс, ан агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлсээр байна