Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Мөст, Цэцэг сумдын нөхөрлөлийн гишүүд, байгаль хамгаалагч, байцаагч нар Алтайн нүүдэлчид ТББ-тай хамтран жилд 1- 2 удаагийн аргаль хонины тооллого хийж хяналт, шалгалтаар явдаг байна. 2013 оноос хойш өнөөг хүртэл нийт 7 удаагийн хяналтын тооллогыг хамтран хийж гүйцэтгэжээ. Мөн идэвхтэн байгаль хамгаалагчийн сүлжээ үүсгэн улирал бүр минторинг судалгааг тогтмол хийж байна.

