Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэлсэн байсан. Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.” гэсэн юм. Тэгэхээр түүний ярианаас бол Н.Мөнхбат 14 хоног шалгагдаад л гарчээ.
Гэтэл хэвлэлүүдээр Н.Мөнхбатыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан гэх мэдээлэл гарах болов. Хэрэв тийм бол Н.Батбаяр худлаа ярьсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.Эсвэл хуулийнхан Н.Мөнхбатыг аль эрт сулласнаа нууж байгаад одоо л мэдээллийг гадагшлуулж байна уу гэдэг асуудал байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн