"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг АНУ-ын “Warner Bros” студийн киноны шалгаруулалтанд оролцохоор болжээ. Тус студиэс А.Баярцэцэгт дэлхийн бэстселлер болж байгаа "Галзуу Баян Азиуд" киноны шалгаруулалтад орох урилга ирүүлсэн аж. Тэрбээр "Дэлхийн бэстселлер болж байгаа "Галзуу баян азиуд" киноны шалгаруулалтад орох урилга ирээд энэ хэдэн өдрүүдэд орондоо ном зохиолоо уншиж, бэлдэж өдрийг өнгөрүүлдэг ажилтай боллоо. Магадгүй 2017 оны хамгийн их Ази жүжигчидтэй томоохон кино ч байж мэднэ. Монгол гэдэг нэрийнхээ төлөө хамаг хүчээ дайлан хичээнэ ээ" хэмээсэн байна.