Селена Гомес продюсер хийхээр болсон гэдгээ Инстаграм хуудсандаа бичсэн байна.
Селена “Netflix”-ийн шинэ төсөл “Яагаад гэж асуух 13 шалтгаан” олон ангит киноны продюсерээр ажиллах болжээ. “Өнөөдөр тун хүнд өдөр байлаа. Бид Netflix-тэй олон ангит киноныхоо талаар уулзаж ярилцлаа” хэмээн шинэ ажлынхаа эхний өдрийн талаар Селена ярьжээ. Олон ангит кино 2017 оны гуравдугаар сарын 31-нээс гарч эхлэх гэнэ.