Өнөөгийн Бритни Спирсыг хараад хэдхэн жилийн өмнө тэрээр ямар байсныг төсөөлөхөд хүнд билээ. Бүтэлгүй гэрлэлт, гэр бүл салалтаас хойш дуучин бүсгүй өөрийгөө зөнд нь хаясан бөгөөд спортыг мартсан юм. Түргэн хоол, шоколадтай коктэйльд дурлах болсон. Цагтаа гуалиг, дажгүйлэг байсан Бритнигийн бие хаа дэлбэрсэн гэж хэлж болно. Тэгвэл одоо бүх зүйл ард үлдэж, алдартан бүсгүй хяналтыг өөрийн гарт авчээ.
Өчигдөр орой Спирс бүсгүй Инстаграм дээр өөрийн дотуур хувцастай байгаа гэрэл зургийг байршуулан гоё сайхан биеэрээ гайхуулжээ. Бритни зөв хооллоод зогсохгүй биеийн тамираар хичээллэж байгаа нь илт харагдана. Хөл, гэдэс нь чангарсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn