01.30

Ч.Цэлмүүн шинэ хайраа танилцуулав

Дуучин Ч.Цэлмүүн хүүгийнх нь аав нэгэн цагт сүртэй хуримласан Н.Алтанхайрханаасаа салаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл дуучин бүсгүй шинэ хайртайгаа учирчээ. Энэ тухайд тэрбээр "Ганц бие ээж байхад ахиад хүнд итгэж, найдвар тээнэ гэдэг амаргүй. Түүний хувьд ч амар байгаагүй.  Бид хоёрын долоон жилийн нөхөрлөл маш их зүйлийг ойлгуулж байх шиг. Унаж босох цаг бүрт дэргэд байгаагүй ч үргэлж хүү бид хоёрын төлөө байсанд баярлалаа! Бусдын харж байгааг бус харж чадаагүйг хараад зүрхэнд чинь дурлах хүн амьдралд хань болдог байх. Officially in a relationship" хэмээн цахим хуудаснаа бичжээ. Түүний шинэ хайрт С.Ангараг гэдэг залуу байдаг аж.