04.28

Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд туршлага солилцоно

Хууль сахиулахын их сургуулиас дөрөвдүгээр сарын 29, 30-нд хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаач, мэргэжилтнүүдийн туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг зохион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ИХШХЕГ, ТЕГ, ШШҮХ-гийн албан хаагчид оролцож, хууль сахиулах салбарт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр болжээ.

С.НАРАН