УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг “Монгол зэс” корпораци худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Үүнээс харахад Худалдаа хөгжлийн банк хууль зөрчсөн нь анзаарагдаж байгаа юм. Тэгвэл бид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан мөнгөний эх үүсвэр болоод тухайн компаниудын талаар хүргэж байна.
“Монголиан коппер” 2012-2016 онд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй
“Монголиан коппер” корпораци нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гадаад гүйлгээгээр 400,27 сая долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлсэн байх ба энэ нь дараах эх үүсвэрээс бүрдсэн байна. Үүнд: “Монголиан коппер” корпорацийн дурмийн санд ХХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банк дахь хувийн хадгаламжаас шилжүүлсэн гэх 112.0 тэрбум төгрөг бий.
Тэгвэл энэ компанийг ХХБ-нд ажиллаж байсан Г.Хүрэлбаатар гэгч анх 2012 онд “Жумйерэ” нэртэйгээр ганц гишүүнтэйгээр байгуулсан, 2014 онд дээрх компани “Эм ди пи” нэртэй охин компани байгуулж, мөн ондоо “Эн ди кей” хэмээн нэрээ өөрчилж, 2016 оны гуравдугаар сард “Монголиан коппер” корпораци болсон‚ 2012-2016 онд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй.
2016 оны эхээр 12.0 тэрбум‚ дараа нь 100.О тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, эх үүсвэрийг нь Улаанбаатар банкин дахь Ц.Пүрэвтүвшингийн хадгаламжаас шилжүүлсэн гэдэг. Ц.Пүрэвтүвшин 2012 онд хууль зуйн сургууль төгссөнөөсөө хойш ХХБ-ны хуулийн хэлтэст ажиллаж байхдаа дөрөвхөн жилийн хугацаанд 112.0 тэрбум төгрөгийн орлого олох бололцоо түүнд байхгүй гэж ажлын хэсэг үзэж байгаа бөгөөд энэ мөнгө Улаанбаатар банкны хадгаламж эээмшигчдийн мөнгөн хөрөнгө байх магадлалтай.
Мөн 2016 оны зургаадугаар сарын 20-нд ХХБ-наас зээлсэн 75.0 сая доллар. “Монголиан коппер” корпораци энэхүү зээл авахдаа эхэндээ “Ирээдүйд бий болох эх үүсвэр” гэгчийг‚ 2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрдэнэтийн 49 хувийг тус тус барьцаалуулж, улмаар 2016 оны зургаадугаар сарын 27-нд Эрдэнэт үйлдвэрт хууль бус хяналт тоггоосноос хойших хугацаанд 2016 оны долоодугаар сарын 25-нд “2013 оны ногдол ашиг” гэх 8.6 сая доллар, 2016 оны наймдугаар сарын 12-нд “2012 оны ногдол ашиг” гэх 47.1 сая доллар, нийт 55.7 сая долларыг өөр рүүгээ шилжүүлж завшсан байна гэж ажлын хэсэг үзсэн.
“Кью-Эс-Си” компани 675.9 тэрбумын өртэй
Улмаар ХХБ-ны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг “Кью-Эс-Си” компаниас 2016 оны зургаадугаар сард зээлсэн 62.9 сая доллар байна. Энэ компани 2008 онд байгуулагдсан. 2010-2012 онд 2.8-18.0 сая төгрөгийн татвар төлдөг байсан. 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатайгаар ашиглах концессын гэрээг ЭЗХЯ-тай байгуулсан, 2014 онд болон 2016 онд Монголбанкнаас тус бүр 100.0 тэрбум, бүгд 200.0 тэрбум төгрөгийн зээл, мөн бондын мөнгөнөөс 136.0 тэрбум төгрөг авсан, 2015 онд өөрийн хөрөнгөөр барьсан гэх 35.1 км төмөр замыг 90.3 сая доллараар улсад өгсөн, Хөгжлийн банкнаас 2015 онд 71.3 сая доллар, 2016 оны зургаадугаар сарын 30-нд Монголбанкнаас 160.0 тэрбум төгрөгийн зээл авсан, 2016 оны 4 дүгээр улирлын санхүүгиин тайлангаар 336.5 тэрбум төгрөгийн богино хугацаат, 339.4 тэрбум төгрөгийн урт хугацаат өр төлбөртэй аж.
ХХБ-нд ажиллаж байгаад хожим нь Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.3олжаргал ХХБ-ны хамааралд шилжсэн “Кью Эс-Си” компанид 2014 оны 11 дүгээр сарын 28-нд 100.0 тэрбум, 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд 100.0 тэрбум, ХХБ-нд 2016 оны зургаадугаар сарын 28-нд 160.0 тэрбум төгрөгийн хууль бус зээл олгосон.
Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч байхдаа “Кью-Эс-Си” компанид хууль бус зээл олгожээ
Энд анхаарал татаж байгаа нэг зүйл байгаа нь яг “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах төлбөр хийж байх үед 260.0 тэрбум төгрөгийн зээл Монголбанкнаас олгосон явдал юм. Түүнчлэн дээрх эх үүсвэрт 2016 оны 6 дугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшин дангаараа эзэмшдэг өөрийнхөө татвар төлж байгаагуй Рийворстон пропертис компаниас зээлсэн 70.0 сая доллар, “Юнайтед энержи систем” компаниас зээлсэн 68.0 сая доллар багтаж байна. “Юнайтед энержи систем” компани 2012 оны 12 дугаар сарын 12-нд байгуулагдсан, 2012-2015 онд 10.2-33.5 сая, 2016 онд 1.2 сая төгрөгийн татвар төлсөн. 2016 оны тавдугаар сарын 30-нд хувьцааны 99.8 хувийг Д.Эрдэнэбилэг хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си” компанид шилжүүлсэн байдаг аж.
Харин энэ компани 2016 оны зургаадугаар сарын 14-нд ХХБ-наас дээрх зээл авахдаа “Өмнөговь” аймагт баригдах “цахилгаан станц” төсөлд оруулах хөрөнгө оруулалт гэх огт байхгүй зүйлийг барьцаалуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Дахиад л Г.Хүрэлбаатар
Үүгээр ч зогсохгүй “Монгол зэс” нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх “Канетик” компаниас зээлсэн 68.0 сая доллар зээлсэн. “Канетик” компани 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмалыг” барьцаалуулсан зээлийн гэрээнд дээр дурдсан “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж авсан эээлээ “Монголиан коппер” корпорацид шилжүүлсэн байдаг аж. Эндээс харахад Г.Хүрэлбаатар гэгч нөхөр 49 хувьтай хамааралтай болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, мань эр өөрийн компаниа нэрийг нь сольж ашигласан гэсэн үг.
Тэгвэл дээр дурдсан “Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед, Энержи систем”, “Канетик” компани 2016 оны зургаадугаар сард тус буртээ ХХБ-наас дээр дурдсан их хэмжээний долларын зээл авангуут шууд “Монголиан коппер” корпорацид дамжуулан зээлдсэн байгаа юм. Нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байгааг ч ажлын хэсэг тогтоожээ.
Үүнийг нэгтгэн дүгнэвэл, 49 хувийн төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.0 сая доллар нь Д.Эрдэнэбилэг гэгч эзэнтэй ХХБ, Улаанбаатар банкнаас эдгээр банкны гол хувьцаа эзэмшигчийн эсвэл түүний шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниудад халхавчийн гэрээ, барьцаагүйгээр олгосон зээл байгаа юм. Ингэхээр 400 сая доллар ХХБ-тай хамааралтай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулсан гэсэн үг. Бид дараагийн удаа төлбөр хийсэн банкуудын чадавхи, цаашид үүсч болох эрсдэлийн тухай хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Г.НАРАН