Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсжээ. Тэрээр цусны хорт хавдартай болох нь оношлогдож, өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлаад байсан бөгөөд 37 насандаа таалал төгссөн нь энэ. 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Энэ хугацаанд комүсүби цолтой гурван башёд барилдаж, уран барилдааны шагнал нэг удаа хүртэж байсан билээ. Түүний гэр бүл төрөл төрөгсдөд нь уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.