"Universe best songs-2017" наадмын эхний шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 1-нээс эхлэхээр болсон бөгөөд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. "UBS" телевиз энэ жилийн "Universe best songs" наадмыг БСШУСЯ-тай хамтран нийгмийн сүлжээнд соёлтой оролцох, залуус бие биенээ хүндлэх зарчмыг нийтэд түгээх зорилгоор “Цахим ертөнцөд соёлтой оролцъё” уриатайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ жилийн наадамд 700 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа бөгөөд "Universe best songs" наадамд наймаас дээш настай хүүхдүүд оролцож болох юм байна.
Мөн энэ жилийн наадмын шүүгчээр “Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, монгол рэппер GEE нар оролцох гэнэ.