04.29

Хонинууд дотны хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхий

Хонь - (3/21-4/19)
Хямралтай өдөр. Таны сэтгэл санааны эмзэг байдал өнөөдөр дээд цэгтээ тулна. Олон хонинууд өнөөдөр янз бүрийн сорилт, хувь заяаны тохуурхал, үйлийн үрийн цохилтод өртөх боловч сэтгэл хөдлөлөө барьж, эргэн тойрныхноосоо ирэх сөрөг үйлдлийн эсрэг хамгаалах арга хэмжээ авч сурсан арга барилаараа асуудлуудыг амжилттай даван туулах болно. Дотны хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Эрүүл мэнд муудаж болзошгүй тул архаг өвчний эсрэг бүх л арга хэмжээг авч өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хичээ.

Үхэр - (4/20-5/20)
Энэ өдрийн үйл явдлууд таныг таагүй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Дотны хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр хүнд түвэгтэй байдлуудаас амжилттай гарч чадна. Тусламж гуйхаас бүү санаа зов. Зугаалга цэнгээнт аялал их сэтгэл ханамж авчирна. Та хэмнэлтийн дэглэмд шилжих шаардлагатай. Төсвийн ажилчид өөрийн ажилдаа их анхааралтай хандаж, ажлаа дахин дахин хянах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн алдаа дутагдал гарвал таны нөр их хөдөлмөр, төлөвлөж байсан төлөвлөөгөөг чинь нурааж ч болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна.

Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр таны цаашдын  амьдралд чинь нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж магадгүй. Энэ өдрийг эрч хүчтэй өнгөрөөнө. Гэр бүлийнхэнтэйгээ байгальд байх нь бүгдэд тустай. Амьдрал таныг ихээр уруу татах явдал гаргана, энд та хамгийн түрүүнд ялагчаар гарч ирнэ. Замд байгаа саад тотгор таны нууц дотоод хүчийг сэрээж мэднэ, энэ тохиолдолд ямар ч гавьяаг гаргаж чадна. Сэтгэл санааны илрэлээ барих хэрэгтэй. Таны бизнесийн ирээдүйг тавих холын хүмүүстэй холбогдоно.

Мэлхий - (6/22-7/22)
Тэвч. Энэ бол таны алдаа нүглийн төлөөс мөн. Таныг бүгдэд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Найзуудтайгаа ба ганцаар байхын хооронд сонголт хийнэ. Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө. Гоо зүйн таашаал авснаар сэтгэл гутралаас салахад тань тусална. Од гаригс чинь сэтгэл зүрхний тань бодол санаанд тань туслахад бэлэн байна. Дунд насны хүмүүс зугаалга хийхийг зөвлөж байна

Арслан - (7/23-8/22)
Таны дайснууд идэвхжих, итгэл найдвар нурах, эргэн тойрныхонтойгоо ноцтой зөрчилд орох магадлалтай. Найз нөхөд хэдийгээр итгэлтэй үнэнч байх хэдий ч тэдэнтэй санал ноцтой зөрөлдөнө. Тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр, эс бөгөөс та уйлах нь гарцаагүй. Найзуудынхаа харилцааг хянах шаардлага гарна. Өдрийн эхний хагаст хөрөнгө, худалдааны ажил хийх хэрэггүй. Та энэ үедээ хөрөнгөө алдвал мөнгөгүй болж мэднэ. Үүний үр дүнд амьдралын баяр баясгалан чинь азгүй явдал болж, өөртөө гомдоно.

Охин - (8/23-9/22)
Эрүүл мэндэд аюул заналхийлэх эсвэл муу хүмүүсийн зүгээс халдлага үйлдэж болохыг од эрхэс анхааруулж байна. Хувийн амьдралд хов жив, хүндрэл гарна. Шинэ танилуудаас зайлсхий. Найдваргүй хүмүүсээс хол бай. Амлалт үүрэг авахдаа болгоомжтой бай. Өөрийн ба дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Удаан хугацааны аялал зугаалга хийх, байгалийн сайханд сэтгэлээ сэргээж амрах, ойр дотны хүмүүсийн эелдэг харилцаа хүрээлэл нь таны сэтгэлийн дарамт ядралыг арчсан юм шиг арилгах болно. Зүүд долоо хоногтоо биелэх нигууртай.

Жинлүүр - (9/23-10/22)
Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө үг хэлээрээ илэрхийлэхийг оролд. Учир нь таны бодол, зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачилгууд танд саад болох болно. Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал та бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болж, бараа бүтээгдэхүүнээ асар өндөр үнээр худалдах болно. Болж өгвөл амрахыг хичээ. Өөртөө зориуд амрах цаг гаргаж, амралтаа адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөөхийг хичээ.

Хилэнц - (10/23-11/21)
Олонх хилэнцүүд ихэмсэг бардам зангаа оюун санааны хүч мэтээр төсөөлөх, түүнийгээ бурхнаас заяасан бэлэг мэтээр бодно. Гэвч энэ нь хувь хүний ухамсрын асуудал гэдгийг ухаарахгүй бол таныг алдаа эндэгдэл тойрон гарахгүй гэдгийг санах хэрэгтэй. Аливаа ажлыг чанартай хурдан хийж гүйцэтгэж чадахгүй бол бүү хүлээж ав. Энэ өдөр ямар нэгэн ахмадын үүргийг бүү гүйцэтгэ таагүй зүйлс авчирна. Багахан хэмжээний улс төржих нь  ашиг авчирна.

Нум - (11/22-12/21)
Нэлээд их материаллаг алдагдал хүлээх магадлалтай. Гүйцээж чадалгүй замын дундаас хаях ажилд багагүй мөнгө цаг зав зарцуулж болзошгүй. Санхүүгийн үйл ажиллагаа бүү явуул. Урьдчилан төлөвлөөгүй бол худалдаа бүү хий. Ойр дотны хүнээс гэнэтийн азгүй тохиолдол болон өвчин зовлонгийн талаар таагүй мэдээг хүлээн авах магадлалтай. Таны гэр бүлийн харилцаа мухардалд орж мэднэ. Үүнээс сэргийлэх арга замыг хайж олох хэрэгтэй.

Матар - (12/22-1/19)
Сүй тавих, гэр бүлээ батлуулахад таатай өдөр. Зарим матаруудад хувийн амьдрал нь утгагүй мэт сэтгэгдэл төрнө. Хуучны анд нөхөд, шүтэн бишрэгчтэйгээ уулзаж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн таатай цаг үеүдийг дурсахад хүргэнэ. Дуртай зүйлээ хийхэд зориулсан хэдэн цаг чинь таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явуулга матаруудын сонирхлыг онцгой ихээр татах болно.

Бумба - (1/20-2/18)
Эрүүл мэнд, аялалд таагүй цаг үе. Осол гэмтэл болох, хөндлөнгийн хүмүүс эсвэл хуулийн байгууллагынхантай  томоохон зөрчилд орох магадлалтай. Гэр орны ажил хийх нь танд таалагдахгүй. Иймээс хүчээр юм хийх гэж зүтгэх хэрэггүй. Өнгөрсөн өдрүүдийн дуусаагүй ажлууд ба шийдээгүй асуудлууд сануулж болох юм. Ихээхэн тэвчээр гаргах ба өөрийгөө хянах байдлыг гаргахыг хичээ. Бусдын мөрөнд хэцүү зүйлээ тохох гэж оролдсоны хэрэггүй. Өнөөдөр эргэн тойрон дахь ертөнц нь өөрийн чинь мөн чанарын тусгал мэт гэдгийг хуруулна.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр мэргэжлийн салбарт ажиллагсад онцын өөрчлөлтгүй өнгөрөөнө. Од эрхсийн нөлөөгөөр сээтэгнэх, түр зуур болзоонд ч очиж үзэх хүсэл төрж болзошгүй. Гэвч та үүнийгээ нууц хүсэл хэвээр нь хадгалж гэр бүлийнхээ бат бөх байдлыг хадгалж үлдэнэ. Түүгээр ч барахгүй эхнэр нөхрөө урд өмнөхөөсөө ч илүү халамжлан анхаарал тавихаар хичээнэ. Энэ нь үр тогтох, жирэмслэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.