“Викториас Сикрет-2016” наадмын тайзнаа овог нэрээрээ ижилсэн алхсан эгч дүүс Хадид загварын ертөнцөд хамгийн анхны эгч дүү сахиусан тэнгэрүүд болсон билээ. Тэд өнгөрөгч амралтын өдрөөр загварын тайзнаа алхаж, тайзнаас буугаад Нью Йорк хотын иргэдтэй хамт жагсаалд оролцжээ.
Загварын салбарынхан дундаа хамгийн амбицтай гэгддэг Жижи Хадид энэ удаад дүү Белла Хадидын хамтаар ерөнхийлөгч Трампын гаргасан цагаачдад хориг тавих шийдвэрийг эсэргүүцэн жагсчээ. Чинээлэг гэр бүлээс төрөн гарсан алдартай эгч дүүс “Бид бол буддист, лал, хинду, христ, еврей, шашингүй үзэлтэнгүүд” хэмээх уриаг өргөн барьсан нь хүн бүр шашин шүтлэгээс үл хамаарч бусдын адил эрх эдлэх ёстой гэсэн санааг тусгажээ.
Эх сурвалж: zone.mn