“Хотын гудамж”, “Шүтээн”, “Уйдсан сэтгэл” зэрэг хуучны олон сайхан дуугаар бидний сонорыг мялааж, амьдралд хөг аялгуу нэмсэн хамтлаг бол “Маднесс”. Тэгвэл "Маднесс" хамтлагийнхан 20 жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэж, энэ сарын 3-нд “The Embassy” ресторанд “Андууд” тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан "Бид 20 жилийн дараа анхны бүрэлдэхүүнээр тоглох гэж байна. Япон гитарчин Фүми, Орос бөмбөрчин Вадим нар маань тоглолтод оролцохоор манай улсад ирлээ. Мөн гадна оронд амьдарч байгаа Тамираа гитарчин маань ирсэн. Бид өнөөдөр нэг цагт Улаанбаатар хотод цуглаж таарлаа. Үүнийг тохиолдуулан тоглолтоо зохион байгуулъя гэж шийдсэн хэрэг" хэмээн ярьжээ.