02.03

Ука шинэ цомгоороо бэлэг барина


“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Укагийн өнгөрсөн онд олны хүртээл болгосон “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууны клип, бүжиг өнгөрөгч шинэ жилийн хамгийн хит болсон бүтээлийн нэг байсантай олон хүн санал нэгдэх байх. Тэгвэл шаргал үст бүсгүй шинэхэн цомгоо сонсогчдодоо хүргэхэд бэлэн болжээ. Тэрбээр "Шинэ цомгийн ажил амжилттай үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 22-ны өдөр “Хөг-Жим” цомгийн нээлт болно. Цомогт таван дуу багтсан. Миний сайн хамтрагч, хөгжмийн зохиолч, продюссер Оки цомгийн ажлыг базаж байгаа" хэмээн ярьжээ.