Манайхан өмсөх дуртай гоёлоо, эсвэл олигтой нэгийгээ "цайны ганц" хэмээн тодорхойлдог. Тэгвэл мисс Ё.Нямжав энэхүү хөх даашинзаа "цайны ганц" болгосон гэнэ. Тэрбэээр “Зээ... Би нэгэн сайн хэмнэлттэй эмэгтэй болж, 32 хоногийн өмнө захиалсан хөх цэнхэр даашинзыг энэ жилийн бүх шинэ жилд өмсөхөө нэг амьсгаагаар мэдэгдье ээ. Эдийн засаг хэцүү, эх орон минь Стэнд байд хамрагдаж байхад, энэ бие минь ганц баяраар, эсэн юугаа хийж эрээн мяраанаар гангарах вэ. Энд тэнд таарчихаад харин, энэнээс өөр өмсөх юмгүй гээд даапаалаад байв аа” хэмээн шинэ жилийн өмнө анхааруулаад, ганц хөх даашинзаараа гоёсон гэнэ шүү.