02.04

”Цагаан сар үзэсгэлэн” худалдаа болно


Өнөөдөр 13:00 цагаас монголын үндэсний бахархалт бүтээгдэхүүнүүдийн, үндэсний хувцасны, гарын бэлэгний Цагаан сар үзэсгэлэн худалдаа Шангри-Ла Моллын 1 давхарт нээлтээ хийнэ. Нээлтэнд үндэсний урчууд, үйлдвэрлэгчид урилгаар МҮХАҮТанхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, ХХААХҮЯ газрын дарга Б.Батхүү, Монголын сэтгүүлчидийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар оролцоно.