УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож театраасаа гарч, БНСУ-ын “Универсал балет” компанид ажиллахаар болсон байна. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард тус улсын “Лий Ван Коок” компанийн урилгаар БНСУ-д “Цөмөөхэй” балетад тоглосон. Энэ үеэр “Универсал балет” компанийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцжээ. О.Ганцоож ирэх сарын 4-нд БНСУ-д очиж, “Универсал балет” компанид албан ёсоор ажиллаж эхлэх аж. Ирэх гуравдугаар сард “Жизель”-д, “Дон Кихот” балетад гоцлох юм байна.