02.04

Нара: Сургалтын бүх орлого ”Бяцхан уушги” аянд хандивлагдана


Дуучин Нара сайн үйлсийн аянд зориулж нүүр будалтын хичээл заахаар болжээ. Тэрбээр "Бэхи-Ээж ТББ-с явуулж байгаа Эх нялхсын эмнэлгийн 100н өрөөг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр тоноглох аяндаа санхүүжилт нэмэрлэх зорилгоор "Өдөр тутмын болон гоёлын нүүр будалт"-ын сургалт явуулбал үр хойчдоо эрүүл мэнд бэлэглэх үйлсэд хувь нэмрээ оруулангаа гоо сайхандаа анхаарах бүсгүйчүүд хэр их байгаа бол.  Тэгвэл Нара нь бас чадах зүйлээ та бүхэндээ зориулаад хариу орлогыг нь 100 хувь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үйдсэд зориулъя. Төлбөрийг мэдээж эзийн засгийн хямралд нийцүүлсэн байдлаар хийнэ" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 
Тэгвэл тэрбээр энэхүү сургалтаа явуулахаар болсон байна. Нара "ЭНЭМТ-д 100 өрөөг 100 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр тоноглох "Бяцхан уушги" аяндаа өөрийн чадах зүйлээрээ нэмэр болох зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 4,5-нд 14:00 17:00 цагуудад тус тус "Гоёлын болон өдөр тутмын нуур будалтын сургалт" дөрвөн удаа явагдах юм. Сургалтын бүх орлого " Бяцхан уушги" аянд хандивлагдана" гэжээ. Түүний сургалтыг сонирхож байгаа бүсгүйчүүд "Фэйсбүүк" хуудсаар нь зочилж мэдээлэл авах боломжтой аж.