Америк болон Шведийн эрдэмтэд орой амархан унтахад хүргэдэг шалгарсан аргыг санал болгов. Амралтын өдрүүдээр агаар салхинд гарах юм бол ажлын өдрүүдэд хүмүүс эрт унтдаг байна. Эрдэмтэд мөн өдрийн цагаар аль болох нарны гэрэлд байхыг зөвлөв. Харин орой нь цахилгаан гэрэлтүүлгийг хязгаарлах хэрэгтэй юм.
Судлаачид нойрны асуудалтай 14 хүнийг ажигласны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Тэдний ес нь амралтын өдрүүдээрээ агаар салхинд гарч байсан бол тав нь гэртээ суусан аж. Тэгтэл ажлын өдрүүдээр эхний ес нойрны дэглэмдээ орж чадсан бол үлдсэн тав нь чадаагүй гэнэ. Нойрны дэглэм барихад тодорхой нөлөөллийг цусан дахь мелатонины хэмжээ үзүүлдэг хэмээн эрдэмтэд таамаглав. Энэ дааврын хэмжээнд өөрчлөлт гарах нь гэрэлтүүлгээс хамааралтай юм.