02.04

Жэй Ло яагаад нялх амрагуудыг сонгодог вэ


Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес өөрөөсөө дүү эрчүүдийг сонирхдогоороо алдартай. 2002 онд гурван насаар дүү Бен Аффлектэй хэсэг хугацаанд амрагласан. Сүүлийн таван жилийн хугацаанд 18 насаар дүү бүжигчин Каспер Смарттай хэдэнтээ салж, нийлэн “айл гэр” болж тоглосон билээ. 

Харин шинэ он солигдохын өмнөхөн 47 настай дуучин бүсгүйг 30-тай реппер Дрейктэй жиг ургуулсан хэмээн хэвлэлүүд шуугиж эхэлсэн.

Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Жэй Ло яагаад дүү залуусыг сонирхдог учир шалтгаанаа ярьсан байна.

“20 насандаа залуус өөртөө итгэлтэй, зоримог байдаг бол, харин охид өөртөө тун итгэлгүй байдаг. Харин нас ахих тусам байдал өөрчлөгдөж, эрчүүд өөртөө итгэлгүй болж эхэлдэг бол хүүхнүүд өөрийгөө мэдэрч сурснаар өөртөө итгэлтэй гоо сайхан бүсгүйчүүд болж хувирдаг” хэмээн өгүүлжээ.

Энэхүү онолоо “баталж” Женнифер Лопес “20-тойдоо би өөрийнхөө бие хаа, гадаад төрхөөсөө болж өөртөө итгэлгүй нэгэн байсан бол харин одоо би өөртөө жинхэнэ хайртай дуртай нэгэн болж хувирсан” гэж ярьсан байна. 

Эх сурвалж www.wikimon.mn