02.06

Гэрийнхээ ширээг тансаг рестораных шиг харагдуулахад хялбар болжээ


"Ховор хүмүүс" кинонд "Дарга ирлээ",  "Шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ" солиорой гээд байдгийг санаж байгаа биз дээ. Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд уншигч таны ширээний бүтээлэг гологдоод байгаа юм биш биз. Тэгвэл бидэнд танд хүргэх зөвлөгөө байна. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгч "Exclusive" брэнд солонгос торгоор ширээний бүтээлэг үйлдвэрлээд эхэлжээ. Тэднийх бүх төрлийн ширээнд зохицох солонгос торгоор хийгдсэн 160×120 хэмжээтэй бvтээлгээ худалдаанд гаргасан байна. Үүн дээрээ нэмэлтээр нарийн торгон скачерыг ч дагалдуулж байгаа гэнэ шүү. Гэрийнхээ ширээг тансаг рестораных шиг харагдуулахад одоо хялбар болжээ. Үнийн хувьд ч маш боломжийн бөгөөд ширээний бүтээлэг 6.500 төгрөг, бол нэмэлт нарийн торгон скачер 1.500-4.500 төгрөг, амны алчуур 500-1.500 төгрөгөөр авах боломжтой аж. 
Энэхүү ширээний бүтээлгийг  Цамбагарав Номинтой байрны "Exclusive" дэлгүүр, 
-Цирк дээрх үзэсгэлэн худалдаа 
-Мишээл дээрх үзэсгэлэн худалдаа 
-Төгөлдөр төвийн хоёрдугаар давхарт 
-Баялаг Ундраа төвийн хоёрдугаар давхарт байрлах нэрийн дэлгүүрээр худалдаалж байгаа юм байна.