"Манчестер Юнайтед"-ын довтлогч Златан Ибрагимович өнгөрөгч улирлын аварга "Лестер" багтай хийсэн Премьер лигийн 24-р тойргийн тоглолтод гоол оруулжээ.
Швед довтлогч Английн Премьер лигийн нэг улиралд 15 бөмбөг оруулсан хамгийн ахмад тоглогч болсон байна. Тэрбээр 35 нас, 125 хоногтой байхдаа энэхүү "эвгүй" амжилтын эзэн болжээ. Мөн Ибра энэ улиралд гурван гоолын дамжуулалтыг өгөөд байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn