УДБЭТ-ынхан хайрын өдөрт зориулан “Төгсгөлгүй” танго балетыг тоглох аж. Уг бүжгэн жүжиг энэ сарын 12-нд УДБЭТ-т тоглогдоно. Үүнд тус театрын залуу уран бүтээлчид оролцох бөгөөд соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал найруулж, хөгжмийн зохиолч соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл хөгжмийг бичсэн байна. Балетын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд ажилласан аж. Үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь тус гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийн танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулсан уг жүжгийг хайрттайгаа очиж тольдоорой.