Италийн нэрт жүжигчин бүсгүй Моника Беллуччи GQ сэтгүүлийн итали хувилбарын хоёрдугаар сарын дугаарын гол зочноор уригджээ. "Малена"-гийн дүрээр нэрд гарсан, 52 настай жүжигчин бүсгүй алдартай сэтгүүлийн хавтсыг чимээд зогсохгүй цөөнгүй секси гэрэл зураг нь дотор нүүрүүдийг чимсэн байна. Нэрт гэрэл зурагчин Терри Ричардсоны бүтээл болох дээрхи зургуудынхаа дээжээс Инстаграм дахь хуудсандаа оруулж үзэгч, фэнүүдээ баярлуулжээ.