Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт Хангарди ордны 14 давхарт болно. Уг ээлжит хурлаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын норм, дүрэм, стандарт, технологийн горим зөрчиж, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
А.Зул