04.29

Мадонна залуусын ангууч хэвээр

56 настай дуучин Мадонна нас залуу эрчүүдтэй сээтэгнэсэн хэвээр байгаа аж. Тун саяхан тэрбээр тайзан дээр рэппер эр Дрэйкийг шуналтайяа үнсэж байсан юм. Тэгвэл одоо попын хатан хаан бүх анхаарлаа нэгэн 23 настай загвар өмсөгч залуу руу хандуулжээ. Одоогоор Мадонна Андреа Денвер гэх тэр залуутай чатаар харилцаж байгаа гэнэ. Дуучин эмэгтэй түүний хар, цагаан гэрэл зургийг үзээд л уулга алдсан байна.
Шүтэн бишрэгчид нь Андреагийн гэрэл зургийн дор бичсэн түүний сэтгэгдлүүдийг уншаад Мадоннагийн сонирхож байгаа залуус улам залуужаад байгааг олж мэджээ.



Андреа Мадоннагийн өмнөх найз залуу болох 26 настай бүжиг дэглээч Тимор Стеффенсээс гурван насаар дүү юм. Андреа өөрөө ч Мадонна түүнийг биширч байгаад баяртай байгаа бөгөөд хариуд нь “Баярлалаа, Мадонна. Чи бол гайхалтай эмэгтэй” гэж бичжээ. Мөн Андреа түүнийг болзоонд урьсан аж. Мадоннагийн дотно харилцаатай байсан залуусын хувьд Тимор Стеффенс 26 настай, Брахим Заибат 25-тай, Хесус Лус 23 настай байсан билээ.