ХОНЬ - (3/21-4/19)
Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж, үйл явдлын урсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө.
ИХЭР - (5/21-6/21)
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.
АРСЛАН - (7/23-8/22)
Амар амгалан өдөр. Зарга хийх, шударга зүйлийн төлөө тэмцэх, нөлөө бүхий хүнээс дэм хүсэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн. Бүтээлч үйл ажиллагаа амжилтад хөтөлнө. Дотоод тэнцвэрт байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тайван байлга.
ОХИН - (8/23-9/22)
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла.
НУМ - (11/22-12/21)
Эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.
МАТАР - (12/22-1/19)
Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөо барагдуулах, аян замд гарах, шударга үйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлөвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.
БУМБА - (1/20-2/18)
Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.
ЗАГАС - (2/19-3/20)
Сэтгэл санаа тогтворгүй байна. Хуучин ажил төрөл, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод сэтгэл санаа хямарч болзошгүй. Үдээс хойш сөрөг нөлөө багасч та арай илүү бүтээлч болно. Үүнд бас тантай таарах хуучны танил ч тодорхой нөлөө үзүүлнэ.