04.29

Хөшигтийн хөндийд монгол ажилчин нас барсан хэргийг нуусан уу?

Аливаа улс орны бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад түүн дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарал тавигддаг. Монгол Улсад баригдаж байгаа их барилгын салбарт нүүрлээд байгаа энэ асуудал Төв аймгийн Хөшигийн хөндийд Япон улсын зээлээр босч баригдаж байгаа барилгын талбайд ч мөн гарсан байна.

Тухайлбал, өнгөрсөн онд энэ барилгын талбайд нэг монгол ажилчин золгүй тохиолдлоор нас барсныг эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ онд барилгын ажил дөнгөж эхлээд хоёр ч “золгүй” тохиолдол гарсныг төслийн багийхан ихэд нууцалж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Энэ талаар "Самсунг"-ийн монгол ажилчид ч  дотроо ярьж байгаа гэнэ.

 Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгаас хүн унах гэмтэхэд тэр даруй асуудал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн чихэнд хүрч, хэн буруутай этгээдийн барилгын зөвшөөрлийг шууд цуцлах асуудал яригддаг. Гэтэл Төв аймгийн Хөшигийн хөндийд болж байгаа явдал хэний чихэнд хүрч хэн чимээгүй болгодгийг Зам, тээврийн яамнаас "Самсун"-гийн монгол ажилчид асууж байна. Хуулийн байгууллагаар хэрэг хэрхэн шийдэгдсэн тухай мэдээлэл өгөхийг ч шаардаж байгаа гэнэ.