Загварын ертөнцөд эгч дүү Хадид тун ч амжилттай яваа билээ. Тэд хамтдаа "Victoria's secret" шоунд оролцсон юм. Тэгвэл дүү Белла Хадид шоуны үеэр экс найз залуу дуучин “The Weeknd”-тэй тайзнаа хамтдаа алхсан. Харин “The Weeknd” одоо дуучин Селена Гомезтой үерхэж байгаа юм. Белла Хадид экс найз залуугийнхаа талаар "Бид их удаан үерхсэн. Тэр бол гайхалтай залуу. Хэдий бидний харилцаа төгсгөл болсон ч сайхан харилцаатай хэвээр үлдэхийг хүссэн. Түүний гэнэтийн үйлдэл надад их таалагдсан" гэсэн бол Селена Гомезтой үерхэж буй тухайд нь "Үнэнийг хэлэхэд тэдний харилцаа миний анхаарлыг тийм ч их татахгүй байна" хэмээн ярьжээ.