Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу Бямба, Ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчилэхээр болсон.
Их багтаамжийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
Орбит-Нарантуул зах, Нарангийн гол-Нарантуул зах Баянхошуу-Нарантуул захНисэх-Нарантуул зах, Яармаг-Нарантуул зах, Дэнжийн 1000-Нарантуул зах, Чингэлтэй-Нарантуул зах, Бэлх-Нарантуул зах, Шархад-Нарантуул зах, Улаанхуаран-Нарантуул зах гэсэн 11 чиглэлээс үйлчлэх юм байна.
Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийж байгаа юм.