ХОНЬ - (3/21-4/19)
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зовхон сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.
ҮХЭР - (4/20-5/20)
Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.
ИХЭР - (5/21-6/21)
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Сайн өдөр. Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагатай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эллүүлэхэд ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй. Бусдаас тус дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.
ОХИН - (8/23-9/22)
Таны зөн билэг хурцдаж, ер бусын онгод, сэтгэлийн хөөрөлд автана. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сэтгэл санаа тавгүй байсан ч ажил төрөлдөө шамдан хичээ. Хэцүү буюу залхуутай санагдсан ажлыг хойш нь бүү тавь. Барьж аваад хийж эхэлмэгц аяндаа дуусч, та сэтгэл хангалуун байх болно. Хими, анагаах ухаан, технологи, даатгалын салбарт ажиллагсдын ажил төрөл бүтэмжтэй байна. Удирдах албан тушаалтны бүтээмж их байна. Янаг амрагийн харьцаа таны ядаргааг тайлах хамгийн сайн арга.
НУМ - (11/22-12/21)
Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.
МАТАР - (12/22-1/19)
Амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна.
БУМБА - (1/20-2/18)
Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.
ЗАГАС - (2/19-3/20)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла.