02.13

Өнөөдөр болох үйл явдлууд


09.00 цагт Корпорэйт зочид буудалд Байгаль орчин, аялал жуучлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт “Эрдэнэс Монгол” болон “МАК” компани геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол Mоннис цамхагийн 14 давхарт болно.

10.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Хууль, эрхзүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийнэ.

12.00 цагт Эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар “Эрдэнэс таван толгой”-г тойрсон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Жаргалтай гэр бүл” залуу гэр бүлд зориулсан уулзалт ярилцлага Сонгинохайрхан дүүргийн "Иргэний танхим"-д болно.

14.00 цагт "Буянт Ухаа" спортын ордны VIP өрөөнд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Бүс хоорондын “ШБЛ” ТББ-тай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Талын түмэн адуу” баярын талаар зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ.