02.13

ДОХ-ын 228 дахь тохиолдол бүртгэгдээд байна


Иргэдийн дунд ДОХ болон бэлгийн замын өвчлөл ихээхэн нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгаас мэдээлж байна.
 Үүнээс улбаалж халдвар тээгчдийн илрэх хоорондын зай ойртож 7 хоногт 1-3хүн халдвартай нь илрэх болсон байна.
 Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр ДОХ-ын халдвартай 228 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар халдвар тээсэн 37 иргэн нас барсанаас он гарснаар халдвартай хоёр иргэн бүртгэгдсэн бол гурван иргэн нас барсан байна.