02.14

”Цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлаар банкуудтай хэлэлцээ хийж байгаа” гэв


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх санаачилгыг гаргажээ. Тус саналаа өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт хүргүүлсэн байна.

Салбарын яам энэхүү санаачилгыг анхааралдаа авч банкуудаас иргэдэд олгож буй цалингийн зээлийг судалж, улмаар зээлийн хүүг бууруулах асуудлаар банкуудтай хэлэлцээ хийж байгаа гэсэн хариуг ирүүлжээ.