02.14

Нийслэлийн хоёр байршилд агаарын бохирдол их байна


Өнөөдөр 08.30 минутын  байдлаар нийслэлийн агаарын хамгийн их бохирдолтой байршлууд болох Баянхошуунд агаарын чанарын индекс 397 буюу дунд зэргийн бохирдолтой байгаа бол  Телевиз орчимд 818, Толгойтод 763 буюу маш их бохирдолтой байна.
 
Түүнчлэн  зуун айлд 197, Бөхийн өргөө орчимд 239 дунд зэргийн бохирдолтой. Харин Баруун дөрвөн зам орчимд 433 буюу их бохирдолтой гэж гарчээ.
 
Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр, 50-100 байвал хэвийн, 101-250 байхад бага зэргийн бохидолтой байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг байна.
 
Дунд зэргийн бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардла гатай. Мөн Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.