02.14

Адель ”Грэмми”-ийн шагналуудыг ”хамав”

 

Хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулах 59 дэх удаагийн Грэммийн наадмаас Адель  нийт таван шагнал хүртэв. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг цомог, шилдэг дуу бичлэг гээд гол гурван шагналаас гадна шилдэг дуу бичлэг, шилдэг ганцаарчилсан үзүүлбэрийн шагналыг хүртсэн юм. Мөн "Chance the Rapper" шилдэг шинэ, залуу уран бүтээлч тэргүүтэй гурван шагнал хүртсэн бол Аделийн адилаар олон шагналд нэр дэвшээд байсан Бейонсегийн “Lemonade” шилдэг урбан темпорари цомгоор шалгарсан юм.