02.15

“ПСЖ” “Барса”-г бУулгаж авав

 

Францын хөлбөмбөгийн “ПСЖ” баг Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Испанийн “Барселона”-г 4:0-ийн харьцаатайгаар буулган авчээ.

Ийнхүү Парис хотын баг уг тэмцээний түүхэнд “Барса”-гийн хаалганд дөрвөн бөмбөг оруулж чадсан зургаа дахь багаар тодров.

Өмнө нь Италийн “Милан”, Украины “Динамо”, Испанийн “Валенсия”, Английн “Чэлси”, Германы “Бавария” багууд “Барса”-г Аваргуудын лигийн хүрээнд болсон тоглолтуудад 4:0-ийн харьцаатайгаар хожиж байсан юм.

“Барселона” Аваргуудын лигийн 223 тоглолтод оролцохдоо зургаан удаа ийнхүү хаалгандаа дөрвөн гоол алдаж байжээ. Гэхдээ үүнээс олон гоолыг хаалгандаа алдаж байгаагүй аж.

Аваргуудын лигийн түүхэнд дөрвөн бөмбөгөөр хожигдол хүлээсэн нэг ч баг дараагийн шатанд шалгарч байгаагүй юм.
- See more at: http://www.wikimon.mn/content/73549.shtml#sthash.5ivpexuj.dpuf