Дуулиан шуугианд өртөмтгий канад дуучин залуу Жастин Бибер урьдчилан сануулсныхаа дагуу Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй байна. Мэргэжил нэгтнүүд нь улаан хивсэн дээгүүр алхалж байхад мань эр ганцаараа сүши зооглон сууж байсан гэнэ.
Хамгийн хөгжилтэй нь, эсэргүүцэл илэрхийлж очоогүй залуу дуучныг 59 удаагийн ёслолын ажиллагаанд үгүйлэх хүн огт байгаагүй аж.
Өөрийнхөө нэр хүндийг хэт дөвийлгөн бодсон Жастин хагас цагийн турш Инстаграм хуудсаараа орь ганцаар хооллож байгаагаа, ихэд ядарснаа өгүүлэн шүтэн бишрэгчдээ татах гэж оролдсон ч төдий л олон хүний анхаарлыг татаж чадаагүй байна.