02.15

Жулия Робертс жин нэмжээ

Нэрт жүжигчин Жулия Робертсын сүүлийн гэрэл зургуудыг үзсэн шүтэн бишрэгчид нь шүүмжлэх болжээ. "Guys Choice Awards" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон түүнийг харсан хүмүүс таргалсныг нь гайхсан гэнэ. Нөхөр Дэнни Модероосоо салах гэж байгаа учраас сэтгэлээр унаж таргалсан байх гэсэн таамгийг нэг хэсэг хүмүүс хийсэн бол үнэнч фэнүүд нь жүжигчин бүсгүйг давхар биетэй болсон хэмээн шуугиж байгаа аж. Уг ёслолын арга хэмжээний гэрэл зургуудыг үзвэл, Жулиягийн хэвлий хавиар таргалсан харагдаж байна.