"Nokia 3310" утасны ухаалаг хувилбарыг гаргахаар болжээ. Анх 2000 онд зах зээлд гарч байснаасаа хойш бараг 17 жилийн дараа ийнхүү үйлдвэрлэгдэх гэнэ. Тодруулбал, ирэх долоо хоногт Испанийн Барселона хотод болох "Mobile World Congres"s арга хэмжээний үеэр хуучин загварыг шинээр дахин танилцуулах юм байна. Финландын "HMD Global", "Nokia" брэндийн гар утас үйлдвэрлэлийн эрхийг эзэмших болсон аж. Утасны шинэ хувилбар нь худалдаанд 59 еврогийн үнэтэй гарах бөгөөд энэ хоёр дахь утсыг 33 10 загварт зориулсан дурсахуй болгон ашиглаж болно гэж тэд үзэж байгаа аж.