Мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мэйвезер өөрийг нь тулаанд дуудсан UFC-ийн аварга, тулаанч Конор МакГрегорт хариуг нь өгсөн байна. Тэрбээр "Чи надтай тулалдахыг хүсч байгаа бол, эхлээд UFC дэх өөрийнхөө асуудлыг шийдчихээд том ярь" хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ. Өнгөрөгч долоо хоногт UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайт тулаанч залуугаа Флойдтой тулалдахыг хүсч байгаа бол байгууллагатайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу дөрвөн тулаанаа хийчихээд явахыг сануулсан юм.