Цагаан сарыг угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргийн мэргэжлийн хяналтын газрууд хамтарсан хяналт шалгалтыг захууд болон худалдааны төвүүд, гадуур зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүдэд хийж байна. Мөн сар шинийн үеэр хариуцлагатай жижүүрээр ажиллаж иргэдийн санал, гомдол хүсэлтийг шуурхайн хүлээн авах ажээ.
Тодруулбал, Сар шинийн баярын өдрүүд буюу 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш иргэдийн санал гомдлыг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм байна.