Гардиан 2017.02.14. Газрын тосны компаниудыг гадаадын улс орнуудад төлсөн төлбөрөө мэдүүлэх зохицуулалтыг Трамп мягмар гаригт хүчингүй болгов. Додд-Франк-ын хуулийн дагуу Кардин-Лугар-ын нэртэй уг зохицуулалт нь санхүүгийн хямралын дараа бий болгосон ба өргөн хүрээтэй санхүүгийн асуудлыг зохицуулж байв. Эксон компанийн захирал асан өнөөгийн Төрийн нарийн Рекс Тилерсон уг зохицуулалтыг хүчингүй болгох чиглэлээр өмнө нь нэлээд хүчтэй лобби хийж байсан нэгэн юм. Уг зохицуулалт нь авлигын эсрэг тэмцэхэд нэлээд үүрэгтэй байсан бөгөөд мягмар гаригт зохицуулалтыг хүчингүй болгосноор “америкийн газрын тосны лобби” хийгчдэд бэлэг барьсан шийдвэр хэмээн үзэж байна. “Газрын тосны салбарт 20 жилийн турш үйлчилж байсан 56000 зохицуулалт байсныг өөрчлөх цаг болсон” хэмээн зохицуулалтыг хүчингүй болгохыг хүчтэй дэмжиж байсан Бил Хуйценга мэдэгдсэн байна. Дээрх зохицуулалтыг хүчингүй болгоход Конгрессын үнэлгээний хуулийг ашигласан бөгөөд 16 жилийн хугацаанд уг хуулийг анх удаа ашигласан нь энэ юм. Газрын тосны салбарыг маш анхааралтай ажиглаж буй өнөө үед Трамп энэхүү өөрчлөлтийг батлав. Өнгөрсөн жил ОХУ-ын Роснефть компани хувьцааныхаа 19.5 хувийг зах зээлд борлуулсан бөгөөд хэн авсан нь тодорхойгүй байгаа юм. Тилерсоны тэргүүлж байсан Эксон компанийг БНХАУ-ын газрын тосны үйлдвэрлэлээр дөрөвт ордог томоохон компани 2009 онд зах зээлээс 2.25 тэрбум ам.доллараар үнэ цохиж гаргасан асуудлыг Нигер Улсын Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо шалгаж байсан. Харин хүчингүй болгоод буй зохицуулалтыг бий болгохын тулд 2010 онд АНУ-д 650 гаруй байгууллага шаргуу ажиллаж байсан. Хөгжиж буй улс оронд хээл хахууль, авлигатай тэмцэх зорилго бүхий уг зохицуулалт ийнхүү хүчингүй болов.
Эх сурвалж : https://www.theguardian.com/us-news/2017/feb/14/donald-trump-anti-corruption-rules-dodd-frank-oil-companies