Монгол Улсын Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүн эцэслэн гараагүй байгаа энэ үед урьдчилсан таамгаар дүгнэлт өгөх боломжгүй тухай ОУВС-ийн хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Кейко Үцүномия мэдэгдээд буй. Тэгвэл Сангийн Яам, ОУВС албан ёсоор энэ ням гарагт мэдээлэл хийхээр болжээ.