МУГЖ У.Уранчимэг буюу Урнаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан гуалиг биеийнхээ нууцыг хуваалцжээ. Тэрбээр "Миний нууц киноны маань клип, трайлер, постер гарснаас хойш үзэгчид, найзууд маань миний биеийн формыг их ярьж магтаж байгаа. Гэхдээ энэ бүхний ард миний дасгалжуулагч багш нарын минь нөр их хүч хөдөлмөр байдаг юм шүү гэдгийг мэдээсэй. Бүх зүйлд эхлэл, үндэс, суурь гэж бий. Бодибилдингийн тухай ямар ч ойлголтгүй би 2003 онд “Шөнө дундын бүжиг” гэдэг жүжигт бүжигчин эмэгтэй Шубирагийн дүрд тоглох болсноор амьдралдаа анх удаа гантель барьж үзэж билээ. Тэрнээс хойш хэсэг хугацаанд фитнесээс холдож, жилийн өмнөөс “Миний нууц” кинонд тоглохын тулд эргээд дасгал сургуулилт хийх шаардлагатай болсон” гэсэн байна.