Г.Ундармаа "Амьдралоги" киногоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа үзүүлж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр тэрбээр багшдаа шалгалт өгсөн гэнэ шүү. Жүжигчин бүсгүй "Лос Анжелест СУИС-ийн Хандаа багш минь ирж "Амьдралоги" киног үзэж байна. Багштайгаа 18 жилийн дараа уулзлаа. Оюутан байхад Орост сургууль төгсөж ирсэн өндөр нуруутай сайхан бүсгүй тайзны хөдөлгөөний багшаар ирж байсан. Оюутан бидний шүтээн багш байлаа. Яг хэвээрээ миний дүү шиг л харагдаж байна. Багшдаа шалгалт өгч байгаа юм шиг мэдрэмж төрж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.