02.22

Парис Хилтон шинэ романс эхлүүлэв


Алдарт “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон найз залуутай болжээ. Өдгөө 36 настай Парис өөрөөсөө таван насаар дүү, залуу жүжигчин Крис Зулка гэгчтэй болзож байгаа аж. Хос хоёр долоо хоногийн өмнөөс болзож эхэлсэн бөгөөд өчигдөр албан ёсоор үерхэж буйгаа нийтэд зарласан байна. Хэдэн өдрийн өмнө Парисын 36 насны төрсөн өдөр Парис хотноо болсон бөгөөд уг баяраар тэрбээр шинэхэн найз залуугаа гэр бүлийнхэндээ танилцуулсан гэнэ. Тэрбээр инстаграмдаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд “Таалагдаж байна” гэж бичжээ.