02.22

Селена Гомез ”Инстгарм”-д 110 сая дагагчтай болов


Дуучин, жүжигчин Селена Гомес хуучин найз залуу Жастин Бибер болон Ким Кардашьян нарыг хойноо орхин Инстаграмд шинэ амжилт тогтоожээ. Хэд хоногийн өмнө дуучин бүсгүйн Инстаграм хуудсыг дагагчдын тоо 110 саяд хүрсэн байна. 
"110 сая болсонд баярлалаа. Хуудсаа үргэлжлүүлэн хөтөлж, үнэн бодит зүйлсийг л ярьж, нийтэлж байх болно. Хамгийн гол нь, та бүхэн бүгдээрээ миний амьдралыг өөрчилсөн шүү. Үнэхээр их баярлалаа" гэжээ.