02.24

Б.Сарантуяа: Би нэрээ сольдог юм билүү


Анх "Гэрэлтэй цонх" нэвтрүүлгээр олонд танигдсан зохиолч Б.Сарантуяа "Сорхагтани", "Сайн хаан Бат" хэмээх түүхэн романуудаа уншигчдад хүргээд байгаа билээ. Тэгвэл зохиолч бүсгүй "Самар хатан" гэх шинэ номоо хэвлэлтэд өгсөн аж. Харин түүнд нэгэн хүндрэл тулгараад байгааг цахим хуудастаа бичжээ. Тэрбээр "Би нэрээ сольдог юм уу гэж бодох боллоо. Хүний өмнөөс андуурагдан сайн муу хэлүүлж явах яасан хэцүү юм бэ. Би биш ээ гээд байхад л таны бичсэн Тавилан гээд орж ирээд байх юм. "Сарны туяа" ч юм уу? Намайг оюутан байхад манай ангийн Батрэгзэдмаа намайг нэрээ Сарны туяа болгоо гэж их хэлсэн дээ. Үгэнд нь ороогүй юм. Аав ээжийн минь өгсөн нэр юм чинь. Одоо бодоход зөв байжээ" хэмээн цахим хуудастаа бичжээ.